Манай холбооноос Бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны дүрмийг боловсруулсан ба тэр нь БХБ-ын Сайдын 2014-7-9-ны 109 дугаар тушаалаар батлагдаж, 2015-01-01-нээс эхлэн мөрдөгдөж байна.

Бетон дамжуулах хоолойг уг өргөх төхөөрөмжийн өргөх механизмаар өргөн чиглүүлдэг тул уг дүрэм нь Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэмтэй ашиглалтын талаар ерөнхийдөө адил юм.

Уг дүрэмд зааснаар бетон зуурмагийн шахуургат төхөөрөмж дээр ажилладаг операторууд нь сургалтанд хамрагдаж мэргэжлийн эрх авсан байх шаардлагатай байдаг.

Иймд манай холбоо бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжийн операторын, түүний бүрэн бүтэн байдлыг хариуцагчийн сургалтыг явуулах бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна.