Барилга, хот байгуулалтын сайдын

 

                                                                    2012 оны  ... дугаар сарын ...-ны өдрийн

                                                                     ...тоот тушаалын хавсралт

 

 

БАРИЛГЫН  ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН

САЛБАР ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Д/д

Хорооны бүрэлдэхүүн

Нэр

Албан тушаал

1.

Салбар хорооны дарга

Р.Эрдэнэбүрэн

БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч

 

2.

 

Нарийн бичгийн дарга

 

Б.Батхишиг

БХБЯ-ны ББМБХЗГ-ын барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

 

 

 

 

 

 

 

3.     

 

 

 

 

 

 

 

 

Гишүүд:

Г.Эрдэнэтөгс

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга

Г.Батнам

“Барилгын хөгжлийн төв”-ийн Сургалтын хэлтсийн дарга

 

Б.Батцогт

Монголын барилгачдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга

М.Батбаатар

Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч

 

Р.Ганхуяг

Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Сургалт мэдээллийн газрын дарга

Л.Эрдэнэбилэг

 ‘’ХАБЭА байгаль орчны систем’’-ийн тэргүүн

 

Л.Дашням

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэргэжил дээшлүүлэх сургалтын төвийн ерөнхий захирал

З.Гантболор

“International Technical College” гүйцэтгэх захирал

Д.Чимэд-Очир

‘’Сан’’ ХХК захирал

 

Н.Ганболд

ӨТМТ үндэсний холбооны гүйцэтгэх захирал

Б.Ганбат

‘’Нийслэл өргөө’’ ХК барилга барилгын материалын үйлдвэрлэл хариуцсан захирал

 

Б.Энхжаргал

 

‘’Хүрд’’ ХХК захирал

 

 

Барилга, хот байгуулалтын сайдын

2012 оны  09дугаар сарын 19-ны өдрийн

                                                                     08 тоот тушаалын хавсралт

 

БАРИЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ,

ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ХОРООНЫ ДҮРЭМ

 

Үндэслэл:

Салбар хороо нь НҮБ-ын Хүний эрхийн тунхаг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, Монгол улсын үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн,гурван талт үндэсний хорооны дүрмийн 2.4дүгээр заалт, Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн /цаашид ХАБЭА гэх/ орчны үндэсний 4дэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор ХАБЭА-н барилгын салбар хороо байгуулагдана.

 

Зорилго:

Салбар хороо нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн чиглэлээр удирдлага зохион байгуулалт, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн асуудлыг олон улсын стандартын түвшинд хүргэх, үйлдвэрлэлийн ослыг тэглэх замаар эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршино.

 

Нэг. Салбар хорооныудирдлага, бүрэлдэхүүн:

1.1 Барилгын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо /цаашид хороо гэх/ нь ажил олгогчийн болон ажилтаны төлөөллөөс томилсон гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулна.

1.2 Хорооны даргаар Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд, нарийн бичгийн даргаар Барилга, хот байгуулалтын яамны барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн байна.

1.3 Төрийн хяналтын төлөөлөл – 1

1.4 Төрийн үйлчилгээний төлөөлөл - 1

1.5 Ажил олгогч аж ахуйн нэгжүүдийн байгууллагын төлөөлөл –4

1.6 Төрийн бус байгууллагын төлөөлөл – 6

1.7 Салбар хороо нь орон нутагт орон тооны бус ажлын албатай байж болно. Ажлын албаны үүргийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтанууд санал өгч оролцоно.

1.8 Орон тооны бус салбар хороог нийслэл, дүүрэг, аймагт байгуулна.

 

Хоёр. Салбар хороо нь дараах чиг үүрэгтэй.

2.1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар аж ахуйн нэгж байгууллагаас тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсөвт тусгах асуудлыг боловсруулах,

2.2 Барилгын үйлдвэрлэлийн талбайн зохион байгуулалтыг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн орчныг сайжруулах талаар санал, санаачилга гаргах,

2.3 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны сургалтыг дээд боловсрол эзэмшиж байгаа бүх оюутануудын хөтөлбөрт нь оруулах, сургалтуудыг удирдлагын менежментээр хангах,

2.4 Барилгын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх талаар судалгаа гаргах, 

2.5 Аж ахуйн нэгж байгууллагуудаас ажлын байрны эрсдэлийн үнэлгээ  хийлгүүлэх, арга зүйн зөвлөмж өгөх, судалгааны ажлын хэрэгжилтийг зохицуулах,

2.6 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчинг сайжруулах хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг зохицуулах,

2.7 Хороо нь ажил олгогчтой хамтран ажиллаж ‘’Мэдээллийн сангийн тогтолцоо’’-г хэрэгжүүлэхэд зөвлөгөө удирдамжаар хангах,

2.8 Хороо нь өөрийн чиг үүрэгтэй холбогдуулан шаардлага, зөвлөмж гаргах хорооноос гаргасан шаардлага, зөвлөмжийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын холбогдох албан тушаалтан, ажилтан биелүүлэх,

2.9 Хороо нь гаргасан шийдвэр, зөвлөмжийнхээ хэрэгжилтэд хяналт тавих

 

Гурав. Салбар xoроо нь дараах эрхтэй.

3.1 Хороо ньхөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөний дагуу хяналт, шалгалт хийх, зөвлөх

3.2 Ажлын байрны нөхцөлд хийгдэх үзлэг шалгалтанд тухайн асуудал хариуцсан албан тушаалтан, мэргэжлийн ажилтаныг татан оролцуулах, мэдээлэл гаргуулан авах

3.3 Салбарын ажил олгогчдод аюулгүй байдал, хөдөлмөрийн тааламжтай

нөхцлийг буй болгох, гарч болзошгүй осол, эндэгдэл, өвчлөлөөс сэргийлэх арга хэмжээ авах талаар шаардлага тавих

3.4 Байгууллага, аж ахуйн нэгжүүдийг гэнэтийн ослын даатгалд хамруулах

талаар зөвөлгөө өгөх

3.5 Аж ахуйн нэгж байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдлын нөхцөлийг бий болгоход хувь нэмрээ оруулсан хүмүүсийг урамшуулах санал оруулах

3.6 Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор жил бүр ‘’Эрүүл, аюулгүй, ажлын байр’’-ыг дэмжигч байгууллагыг шалгаруулж байх

3.7 Салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сайтар хангаж ажиллахад зориулсан үзэсгэлэн, семинар, байнгын сургалтуудыг зохион байгуулах

3.8 Сургалтыг хөгжүүлэх урт, дунд болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг хэлэлцэж дүгнэлт гаргах

3.9 Олон улсын хамтын ажиллагааг сайжруулах, туршлага судлахаар байгууллага аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах

3.10 Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэм хэмжээ, зөвлөмжинд нийцүүлэн мэргэжлийн өндөр түвшины зөвлөхүүдийг урьж ажиллуулах

 

Дөрөв. Хорооны хурал

4.1Хорооны хуралд талууд бүрэн оролцох эрхтэй. Хурлыг нийт гишүүдийн дийлэнх олонхи нь оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцно.

4.2Хороо нь сард нэгээс доошгүй удаа хуралдана. Хурлыг хорооны нарийн бичгийн дарга зарлан хуралдуулна. Шаардлагатай үед аль нэг талын санаачилгаар ээлжит бус хурал хийж болно.

4.3Хорооноос гарах шийдвэрийг олонхийн саналаар шийдвэрлэж, түүнийг протоколоор баталгаажуулан гарын үсэг зурж зөвлөмж, шаардлага гаргана.

4.4Орон нутгийн салбаруудыг мэргэжил арга зүйн удирдлагаар улирал бүр хангана.

4.5Xороо нь хамт олныхоо өмнө жил бүр үндэснийхээ зөвөлгөөнөөр хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагнана.