ХОЛБООНЫ ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

Зорилго:  

Монгол улсад ашиглагдаж байгаа ачаа өргөн тээвэрлэх машин, төхөөрөмжийн салбарын бодлого, төлөвлөлтөд мэргэжлийн талаас хувь нэмрээ оруулж, тэдгээрийн аюулгүй ашиглалт, техник, технологийн дэвшлийн төлөө ажиллахад оршино.

 

Бид зорилгоо хэрэгжүүлэхийн тулд холбоо дараах үйл ажиллагааг явуулна.

-       Өргөн тээвэрлэх машин, төхөөрөмжийн талаарх бодлогын баримт бичиг, хууль, дүрэм, стандартад салбарын мэргэжилтнүүдийн санаа, бодлыг тусгуулах

-       Өргөн тээвэрлэх машин, төхөөрөмжийн магадлалын байгууллага, инженерийн төвүүдийг бий болгох, ингэснээр тэдгээрийн аюулгүй ажиллагааг хангуулж,  аюулгүй ашиглахад хувь нэмрээ оруулах

-       Ачаа өргөн тээвэрлэх машин, төхөөрөмжийн экспертийн байгууллагыг бий болгох, ингэснээр олон жил ашиглагдсан өргөх төхөөрөмжийн цаашид ашиглаж болох нөөцийг тогтоодог болох

-       Ачаа өргөн тээвэрлэх машин, төхөөрөмж, түүний эд ангийг үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, техник, технологийн шинэчлэлийг хийж, угсралт, засвар, техникийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээ авах

-       Өргөн тээвэрлэх машины салбарын мэргэжил дээшлүүлэх болон түр сургалт зохион байгуулах