МЭНДЧИЛГЭЭ

 

             Өргөн тээвэрлэх машин төхөөрөмжтэй холбоотой хамтран ажилладаг, салбарын хөгжлийн төлөө сэтгэл өвдөж явдаг, энэ салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагын хамт олонд энэ өдрийн мэндийг дамжуулж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.

 

Бид хэдий чинээ амжилттай ажиллаж, салбарын хөгжлийн төлөө сэтгэл гарган хөдөлмөрлөнө, салбар маань тэр хэмжээгээрээ хөгжиж, бидний мэргэжлийн талаас олж хараад байгаа боловч, төрийн удирдлагуудын талаас хийгдэхгүй байгаад санаа зовж явдаг олон, олон асуудал өөрөө шийдэгдэх болно гэдэгт итгэж явдаг.

Үүний тулд бид салбарын мэргэжилтнүүдээ нэгтгэн, хамтран ажиллаж, бодол саналаа илэрхийлэх, түүнийгээ төрд уламжлах нөхцөл боломжийг бий болгохоор “Өргөн тээвэрлэх машин, төхөөрөмж” үндэсний холбоог байгуулан ажиллаж байгаа билээ.

Өнөөдөр бид санаа бодлоо илэрхийлэх, хэрэгтэй зүйлээ олж үзэж болох, бусдад салбарын мэргэжилтнүүддээ хэрэгтэй мэдээллийг дамжуулан өгөх боломжийг бий болгох зорилгоор Вэб хуудсыг нээгээд, та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.

Төр засаг механикуудыг тоохгүй байна гэж бид өвөр зуураа гомдоллон ярилцаж байхын оронд, өөрсдөө хөдөлмөрлөн, тэмцэж өөрсдийгөө Монгол улсад хэрэгцээтэй хүмүүс болохоо харуулж чадна гэдэгт би итгэлтэй байгаа бөгөөд үүний төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

 

 

“ӨРГӨН ТЭЭВЭРЛЭХ МАШИН, ТӨХӨӨРӨМ” ҮНДЭСНИЙ

ХОЛБООНЫ ТЭРГҮҮН  Г.БАТСАЙХАН.